Нийслэлийн хамгийн том ӨРГӨН ЧӨЛӨӨГ I хороололд байгууллаа
Үйл явдал
/
2024-05-31

Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөг тохижуулж Нийслэлийн хамгийн том өргөн чөлөө болгох ажил дууслаа. Энэхүү нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажил анх 2021 оны 3 дугаар сард 17 дугаар хорооны нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн газар дээрх гарааш, чингэлгийг буулгаж, тохижилтын ажил эхэлсэн юм. харин нэгдүгээр хорооллын төв зам дагуух байршлийн засварын ажил 2023 оны 07 дугаар сард эхэлж байсан бол өнөөдөр 12, 13, 14, 15, 16, 17 дугаар хороог дамнасан 5 метр өргөнтэй, 1.5 км урт дугуйн зам, 10710 мкв 1.5 – 8 метр өргөнтэй 1,5 км явган зам, 6150 мкв ногоон байгууламж, 81 ширхэг гэрэлтүүлэг, 8 байршилд 7313 мкв 247 ширхэг автомашины зогсоолыг байнгын ашиглалтад орууллаа.

Мөн нэгдүгээр хорооллын арын зам дагуух 60 байршилд нийт 1840 ширхэг тоосгон болон бетон гарааш, контейнер, төмөр зөөврийн чингэлгийг буулгаж, газар чөлөөлсөн 9.5 га газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэн тоглоомын талбай, дугуйн зам, 3*3 сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, урлаг соёлын арга хэмжээ болох тайз бүхий амралтын талбайг бүрэн тохижууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (52.14.47.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ганаа_021 (202.55.188.88) 2024-06-02 06:22:37
Жинхэнэ бүтээн байгуулалт...Энэ хавиар явахдаа, энэ хотын иргэний хувиар маш баяртай байгаа, дугуйн зам, орчин зүлэгжүүлэлт үнэхээр гоё...Олон жилийн өмнө Бээжинд очоод яг иймэрхүү тусдаа замын зохицлыг анх удаа үзээд, манайх хэзээ ийм болно доо гэж, маш их цагаан атаархал төрж байж билээ...Бүх хорооллоо ийм л болгохсон...😍🙏🤔