СОНГОГЧИЙН ӨДӨРЛӨГ зохион байгуулж байна
Үйл явдал
/
2024-06-02

Сонгуулийн ерөнхий хороо болон аймаг, нийслэлийн сонгуулийн хороод амралтын өдрүүдэд “Сонгогчийн өдөрлөг” зохион байгуулж байна.

Сонгуулийн хууль, тогтоомжийг сонгогчдод тайлбарлан таниулах, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл явцын талаарх мэдээ, мэдээллийг сонгогчдод хүргэх, саналын хуудасны загвар, санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг танилцуулах зорилгоор уг өдөрлөгийг зохион байгуулж, сонгогчдод үйлчилж байгаа юм. Ялалтын талбайд Сонгуулийн ерөнхий хороо санал авах загвар гэр тохижуулан иргэд, сонгогчдод саналын хуудас тэмдэглэх талаар зааварчилж, санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг танилцуулж байна. Түүнчлэн сонгогчдын сонгуулийн боловсролыг дээшлүүлэх танилцуулга, ном товхимлоор үйлчилж байна.

“Сонгогчийн өдөрлөг”-ийн үеэр иргэд санал тоолох төхөөрөмжид эргэлзэхгүй байгаагаа илэрхийлж байв. Харин саналын хуудас хэрхэн бөглөх талаарх зааварчилгааг иргэдэд маш сайн танилцуулахыг зөвлөлөө. Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо “Сонгогчийн өдөрлөг”-ийг ирэх амралтын өдрүүдэд мөн зохион байгуулна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.22.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.