Нийт нутгийн 50 орчим хувьд бэлчээрийн ургамлын ургалт хэвийн байна
Үйл явдал
/
2024-06-03

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал Дундговь, Дорноговь, Өмнөговийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгийн зарим сумдын нутгаар муу, Булган, Дорнод, Орхон, Дархан-Уулын нийт, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх нутаг, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын зарим, Баян-Өлгий, Ховд, Архангай, Өмнөговийн цөөн сумдын нутагт буюу нийт нутгийн 50 орчим хувьд хэвийн бусад нутгаар дунд байна.

Ойрын арав хоногт агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.2-5.2 градусаар дулаан. Нутгийн зүүн хэсгээр дунджийн орчим, хур тунадас нийт нутгийн 60 орчим хувьд олон жилийн дунджаас ахиу, 30 гаруй хувьд буюу баруун болон говийн аймгуудын нутгаар дунджаас бага, 10 орчим хувьд дунджийн орчим оржээ. Түүнчлэн салхины хурд тал хээр, уулархаг нутгаар түр зуур 18-23 м/с буюу аюултай үзэгдлийн, Увсын Өмнөговь, Завхан, Баянхонгорын Богд, Говь-Алтайн Бугат, Хөвсгөлийн Рашаант, Сэлэнгийн Орхонтуул, Хэнтийн Батноров, Дорноговийн Хөвсгөлд 24-27 м/с хүрч онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.12.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.