Н.НОМТОЙБАЯР: Би заавал "Үндэсний эвсэл"-ийг тэргүүлж 2024 оны сонгуульд ОРОЛЦОНО
Үйл явдал
/
2024-06-03

“Үндэсний эвсэл”-ийг тэргүүлж, УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж буй Н.Номтойбаяр УДШ-ийн үүднээс мэдээлэл хийлээ.

Түүнийг Эрүүгийн хууль дахь 22.1 дэх заалт буюу авлига, албан тушаалын гэмт хэргээр ял эдэлж байсан гэх үндэслэлээр, СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан юм. Энэ асуудлаар тэрбээр “ЦЕГ-ын Дүн шинжилгээ, мэдээллийн албанаас Нямтайшир овогтой Номтойбаяр миний биеийг авлигын хэргээр ял авч байсан гэсэн ойлголт өгөх албан бичгийг СЕХ-нд хүргүүлжээ. Үүнд үндэслэн СЕХ миний биеийг хассан байна.

Нэг зүйлийг маш тодорхой хэлэхэд, би авлигын хэргээр ял авч байгаагүй. Энэ үүднээс УДШ-д хүсэлт гаргалаа. УДШ-ээс авлигын хэргээр ял авч байсан эсэхээ тодруулах гэж хүсэлт өглөө. Сонгуулийн тухай хуулиар, зөвхөн авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол нэр дэвшигчээр бүртгэхгүй. Би тийм хэргээр хэзээ ч ял эдлээгүй.

Хоёрдугаарт, СЕХ мөн “Үндэсний эвсэл”-ийн гурван хүнийг бүртгэхээс татгалзаад байгаа. МАН-ын гишүүн байсан хүмүүс л дээ. Хуулиар бол, намаас гарах хүсэлтээ бичгээр өгсөн л бол эрх зүйн харилцаа цэглэдэг, дуусгавар болдог. Манай эвслээс нэр дэвшиж буй Н.Хулан, Ганболд, Баярхүү нар нь хуулийн хугацаанд МАН-аас гарах өргөдлөө өгсөн.

Гэтэл МАН-ын хяналтын хорооноос тавдугаар сарын 28-нд СЕХ руу бичиг явуулж. Үүндээ тэднийг намын гишүүд хэвээр гэжээ. Ингээд СЕХ МАН гэдэг ТББ-ын бичигт үндэслээд л, хуулийг эс дээдэлж нэр дэвшүүлэхээр татгалзаад байна. Энэ бүхнийг дүгнэхэд зохион байгуулалттай нь илт. СЕХ, ЦЕГ, МАН оролцож төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого юм. Энэ бол тагнуулын харьяа байгууллага шалгадаг гэмт хэрэг. Өрсөлдөгчөө хууль зөрчин хасуулж, сонгуульд өрсөлдөх гэж байна. Өнгөрсөн баасан гарагт Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатанд хандсан. Нэхэмжлэлийг хүлээж авсан захирамж гарсан байна. Би заавал “Үндэсний эвсэл”-ийг тэргүүлж, 2024 оны УИХ-ын сонгуульд оролцоно” гэлээ.

Н.Номтобаяр нь 22.1 буюу авлига албан тушаалын гэмт хэргээр ял авсан ч УДШ зүйлчлэлийг өөрчилж, 23.5-аар яллаж байв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.13.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.