Сургалтад 64 алба хаагч хамрагдаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ
Үйл явдал
/
2024-06-03

ОБЕГ-ын Мэдээлэл технологийн хэлтсээс Баруун бүсийн Онцгой байдлын газар, хэлтсүүдийн дуудлага хүлээн авагч, жолооч холбоочдын бүсчилсэн сургалт, дадлагыг Ховд аймгийн Онцгой байдлын газарт зохион байгууллаа.

Сургалтад Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн Онцгой байдлын газрын нийт 64 алба хаагч оролцож, танхимын болон хээрийн дадлагад хамрагдсан юм.

Танхимын сургалтаар “Холбоо, зарлан мэдээллийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”, “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалт, кибер халдлага, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам”, “Орчин цагийн харилцаа холбоны үүсэл, хөгжил, цаашдын чиг хандлага”, “Орон зайн мэдээллийн системийн мэдээллийн сангийн бүрдүүлэлт”, “Гал түймэр унтраах үеийн холбоо зохион байгуулалтын асуудал” болон “Сэтгэл зүй, харилцаа, хандлага” сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өглөө.

Харин хээрийн дадлагаар радио пеленгаци ашиглах, гамшгийн орон зайн мэдээллийн систем, байнгын болон гамшгийн үед холбоо зохион байгуулах, мэдээллийн технологийн чиглэлээр практик дадлага хийж, мэдлэг чадвараа бататгах зорилгоор бие бүрэлдэхүүнийг 5 багт хуваан, 12 даалгавар бүхий буухиа тэмцээнийг зохион байгуулж, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.186.162)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.