Алба хаагчид даалгавраа гүйцэтгэн, барианд орлоо
Үйл явдал
/
2024-06-03

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын дунд зохион байгуулж байгаа “Шилдэг бүлэг шалгаруулах уралдаан”Зэвсэгт хүчний сургалт, бэлтгэлийн нэгдсэн төвд хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн оролцож байгаа ахлах ахлагч О.Эрдэнэбулган ахлагчтай алба хаагчид даалгавраа гүйцэтгэн барианд орлоо.

Тус уралдаанд төрийн цэргийн болон хууль сахиулах 10 байгууллагын 40 алба хаагч эрдэм мэдлэг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.218.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.