Монгол Улсын Төсвийн ил тод байдал хангалттай түвшинд хүрлээ
Үйл явдал
/
2024-06-03

Хоёр жил тутамд хийгддэг “Олон улсын төсвийн нээлттэй байдлын судалгаа 2023” -ын /Open Budget Survey 2023/дүнг 2024 оны 5-р сарын 29-ны өдөр Олон улсын төсвийн түншлэлийн байгууллагаас зарлалаа.

Уг судалгаагаар Монгол Улсын Төсвийн нээлттэй байдлын индекс 62 оноо авч нийт 125 орноос 36 дугаарт эрэмбэлэгдсэн нь өмнөх судалгааны дүнгээ 2 оноогоор ахиулж, төсвийн нээлттэй байдал хангалттай түвшинд хүрлээ.

Энэ нь Сангийн яамны төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн үр ашгийг сайжруулах чиглэлийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон Монгол Улсын Засгийн газар, олон улсын түнш байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын хүчин чармайлт үр дүнгээ өгч байгааг харуулж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.161.142)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.