Б.ОЮУНСАНАА: "Эрүүл ой" төсөл нь 1,1 тэрбум модыг хортон шавжаас хамгаалах зорилготой
Үйл явдал
/
2024-06-03

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа “Эрүүл Ой” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “EarthRanger” платформыг ашиглаж бодит хугацааны мэдээлэл дээр үндэслэн улсын хэмжээнд ойн хөнөөлт шавж, өвчний тархалт, голомтын судалгаа, голомттой талбайг хязгаарлах ажлын гүйцэтгэлийн явц, хяналт, урт болон богино хугацааны нэгдсэн төлөвлөлт зэрэг шийдвэр гаргах явцыг илүү хурдан, нарийн гаргах боломжтой талаар хэллээ. Төслийн хүрээнд Blackview 9300 pro заварын утсыг ойн анги, мэргэжлийн байгууллагуудад тарааж өглөө. Энэхүү утсыг ашиглан EarthRanger платформд газарзүйн байршлаар мэдээлэл, судалгаа оруулж, түргэн шуурхай арга хэмжээ авах боломжтой болох юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.71.109)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.