Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө
Үйл явдал
/
2024-06-03

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын 12 албан хаагч тангараг өргөлөө.

“Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангарагаа өргөв.

Ёслолд, БОАЖ-ын дэд сайд М. Ганбаатар болон Ойн газрын удирдлагууд оролцож, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн хүмүүст салбарын нэрийн өмнөөс амжилт хүсэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албанд нэр төртэй, хоёргүй сэтгэлээр ажиллахыг захисан.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.218.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.