Ц.Цэрэнпунцаг: Ж.ГАНБААТАР сайд ЗЭСИЙГ БИРЖЭЭР арилжаалах шийдвэр гаргасан нь НҮДЭЭ ОЛСОН ШИЙДВЭР
Үйл явдал
/
2024-06-03

Монгол Улс 56.5 сая тонн зэсийн батлагдсан нөөцтэй бөгөөд 2023 оны гүйцэтгэлээр 1.5 сая тонн /1.525.0/ зэсийн баяжмал үйлдвэрлэн экспортолсон байна. Оюу толгой төслийн гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж, Цагаансуваргын ордыг ашиглах төсөл хэрэгжсэнээр 2025 онд 2 сая орчим тонн зэс үйлдвэрлэх тооцоолол байгааг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдэгдэж байна. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 56 жилийн түүхэнд тохиож байгаагүй үнийн өсөлтөнд хүрээд байгаа энэ үед Монгол Улс зэсээ биржээр арилжаалж эхэлсэн нь цагаа олсон шийдвэр хэмээн олон улсын зах зээл дээр онцолж байна. Эдийн засгийн гол хөдөлгөгч хүч хэмээгч зэсийн үнэ 2024 оны гуравдугаар сараас эхлэн тасралтгүй өсч байгаа дэлхийн хэмжээнд үйлдвэрлэл эрчимжих, суурь металлуудын эрэлт нэмэгдэх хүлээлт үүсэхэд үндсэн хүчин зүйл болж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.69.128)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.