"Төвийн бүс-2024" хурдан морины уралдаан, үндэсний бөх, үндэсний сур харвааны баяр, наадам болж байна
Үйл явдал
/
2024-06-03

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Өмнөговь аймгийн сумдын Засаг дарга нарын нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины уралдаанд 6 насны морь уралдаж байгаа бол Үндэсний бөхийн барилдаанд цолгүй 64 бөх зодоглож байна.

Зуны тэргүүн сарын билгийн тооллын шинийн 27-ны билигт сайн өдөр болж байгаа энэхүү баяр наадмын нээлтэд Аймгийн удирдлагууд болон сумдын Засаг дарга нар оролцож, наадамчин олонд мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, 100 хувь хамгаалалтын хувцас хэрэглэлтэй оролцуулж, осол, эндэгдэлгүй наадахын тулд Хүүхэд хамгааллын явуулын баг ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.41.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.