"Гэртээ эрт харья" аян эхлээд байна
Үйл явдал
/
2024-06-04

Улс орон даяар хүн бүхнийг гэр бүлдээ илүү их цаг гаргаж үр хүүхдээ, хайртай хань ижлээ хайрлаж, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, гэр бүлдээ хамтдаа аз жаргалтай байхад уриалсан ГЭРТЭЭ ЭРТ ХАРЬЯ аян 2024 оны 6-р сарын 1-нээс эхэлж байна.

Гэртээ эрт харьж хамтдаа хоолоо хийж ширээ тойрон сууж гэр бүлээрээ хоолоо идэж, тоглож наадах, үр хүүхдийнхээ хичээл сурлагад анхаарч ярилцаж, хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг сонсож, хамтдаа салхилж, мод зүлэг тарих зэргээр аав ээжүүд хүүхдүүдтэйгээ илүү их хамтдаа байж аз жаргалтай хором бүрийг үр дүнтэй өнгөрүүлээрэй.

Айл өрх бүр гэр бүлдээ аз жаргалтай хөөрхөн үрс нь инээд хөөрөөр дүүрэн байх болтугай. "ГЭРТЭЭ ЭРТ ХАРЬЯ" аяныг байгууллагадаа сурталчилж, ажилтнуудаа болон эрхэм дарга та өөрөө цагтаа тарж гэртээ эрт харьж ажил амьдралын тэнцвэрийг барьж ажиллаарай.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.101.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.