Аврагч-усчин, шумбагчийн анхан шатны сургалт болж байна
Үйл явдал
/
2024-06-04

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас ДХИС-ийн Онцгой байдлын сургуультай хамтран "Онцгой байдлын байгууллагын мэргэжлийн аврагч-усчин, шумбагч"-ийн анхан шатны сургалтыг тус сургуулийн Усан спорт, сургалтын төвд зохион байгуулж байна.

Сургалтын нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай, ДХИС-ийн Удирдлагын академийн Онцгой байдлын удирдлага, стратегийн тэнхимийн профессор, бригадын генерал Л.Болдбаатар, Онцгой байдлын сургуулийн захирал, доктор, профессор, хурандаа Н.Батсайхан болон сургалт зохион байгуулах багш, албан хаагчид оролцсон юм.

Онцгой байдлын албаны Эрэн хайх, аврах анги, салбар, бүлгийн аврагчдад уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх мэдлэг, дадлага, ур чадвар олгох, мэргэжлийн аврагч-усчин, шумбагчдыг бэлтгэх зорилготой тус сургалтад Онцгой байдлын байгууллагын 20 алба хаагч хамрагдаж байна.

Энэ сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус сургалтаар усчин аврагчид мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлт, нэрвэгдэгч зөөвөрлөх, 25 метр уртын шумбалт хийж биет олох, 5 метрийн гүнээс биет гаргах зэрэг чадвар эзэмшинэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.219.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.