Улсын нөөцийн анги, салбарын ажилтан, алба хаагчид сургалтад хамрагдлаа
Үйл явдал
/
2024-06-04

ОБЕГ-ын Улсын нөөцийн газраас ДХИС-ийн Онцгой байдлын сургуультай хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Улсын нөөцийн анги, салбар, цэргийн чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн, агрономич, инженер-техникийн ажилчдын сургалтыг энэ сарын 03-04-ний өдрүүдэд ДХИС-д зохион байгууллаа.

Сургалтад нийт 50 орчим алба хаагч хамрагдсан бөгөөд гамшгаас хамгаалах орчин, бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэлийн онцлог, газрын тосны бүтээгдэхүүний чанар, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, нефть бүтээгдэхүүний гал түймрийн аюулгүй байдал, тэсрэлтийн аюулгүй байдлыг тогтоох аргачлал, барааны хадгалалтын үеийн аюулгүй байдал сэдвийн хүрээнд онолын мэдлэг олголоо.

Мөн буудайн чанар, аюулгүй байдал, ургамлын хорио цээр, хүнсний хангамж, хадгалалтын горим, өвс, тэжээлийн чанарын аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй сэдвийн хүрээнд ДХИС, ХААИС-ийн судлаачид мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, харилцан мэдээлэл солилцсон юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.139.4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.