УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан:
Үйл явдал
/
2024-06-04

Төв талбайд тарьсан цэцгүүд иргэдийн сонирхлыг ихэд татаж байх шиг байна. Тодруулбал, мандарваа, тахиан залаа, хоёр төрлийн хайтан цэцэг, тасалгаанд ургадаг лили, алтан зул цэцгийг тарьсан. Одоогоор дөнгөж ургалтынхаа явцад явж буй. Гэвч бэлгэнд өгдөг цэцгийг ийн гадна талбайд тарьснаар иргэд сонирхохдоо ишийг нь хугалах, үндсээр нь сугалах гэх мэт үйлдлүүд гаргаж байна. Мөн өдөр тарьсан цэцгийг шөнө хулгайлснаас үүдэн өглөө байхгүй байх жишээтэй. Бид Улаанбаатар хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлыг шат дараатай хийж буй. Иймд иргэн бүр ухамсартай байж, тарьсан цэцгийг хайрлаж, гамтай байхыг уриалж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.108.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.