Голомт банк "Тогтвортой хөгжлийн нөлөөллийн үнэлгээ"-г J.P. Morgan хөгжлийн санхүүгийн институттэй хамтран гаргалаа
Үйл явдал
/
2024-06-05

Голомт банк J.P. Morgan Хөгжлийн Санхүүгийн Институттэй /JPM DFI/ хамтран анх удаа Тогтвортой хөгжлийн нөлөөллийн үнэлгээг гаргалаа. Голомт банк тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг өөрийн бизнесийн стратегид бүрэн тусгаж, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр, Парисын хэлэлцээртэй уялдуулан байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, эерэг нөлөөллийг бий болгоход хувь нэмрээ оруулан ногоон санхүүгийн хүчирхэг тогтолцоог бүрдүүлсээр ирсэн.

Түүнчлэн, Голомт банк 2024 оны 5-р сарын 9-ний өдөр 300 сая ам.долларын Reg S/ 144A үнэт цаасыг олон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай гаргасан нь цаашид тогтвортой, ногоон санхүүжилтээр дамжуулан сэргээгдэх эрчим хүч, бохирдол багатай эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, ногоон барилга, тогтвортой хөдөө аж ахуй, ойн аж ахуй болон эко аялал жуулчлал, ус, хог хаягдлын тогтвортой менежментийн салбаруудад санхүүжилт олгож, ногоон зээлийн багцаа өргөжүүлэх боломж нээгдэж байгаа юм.

J.P. Morgan Хөгжлийн Санхүүгийн Институтээс хийсэн Тогтвортой хөгжлийн нөлөөллийн үнэлгээний үр дүн үндэсний НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад өндөр зөрүүтэй гэж гарчээ. Голомт банк доорх Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг хангахад өөрийн үйл ажиллагаа болон санхүүжилтээр дамжуулан хувь нэмрээ оруулан ажиллахаар тусгаж, цаашид ч Тогтвортой хөгжлийн нөлөөллийн үнэлгээнд тусгасан үзүүлэлтүүдийг жил бүр тайлагнахаар амлалт өгөн ажиллаж байна.

Тогтвортой хөгжлийн нөлөөллийн үнэлгээтэй ЭНД дарж танилцана уу.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.69.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.