“САЙН ТУРШЛАГА-2024” Арга хэмжээ зохион байгуулагдаж шилдэгүүдээ тодруулаа
Үйл явдал
/
2024-06-05

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн 5 жилийн ойн хүрээнд нийслэл, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн дунд үйл ажиллагаа, үйлчилгээндээ шинээр нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлсэн технологи, арга аргачлал, бүтээлч ажил, эмчилгээ, үйлчилгээг шалгаруулах “Сайн туршлага-2024” арга хэмжээ 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

"САЙН ТУРШЛАГА-2024"-ийн нээлтийн үйл ажиллагаанд ХНХЯ-ны хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Цэрэндорж, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Г.Ууганцэцэг, болон арга хэмжээнд оролцогч байгууллагуудын удирдах албаны төлөөлөл оролцлоо.

ХБХСЗХТ-ийн дарга Г.Ууганцэцэг, ЭМЯ-ны дэргэдэх ёс зүйн хяналтын дэд зөвлөлийн дарга. АУ-ны магистр Ш.Оюунчимэг, ХБХСЗХТ-ийн Зөвлөх эмч, АШУҮИС-ийн сэргээн засах анагаах ухааны төвийн эмч АУ-ны магистр Ц.Наранцэцэг ХБХХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын мэргэжилтэн Г.Сүрэнцэцэг, ХБХСЗХТ-ийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Д.Тунгалаг нар энэхүү арга хэмжээний шүүгчдийн бүрэлдэхүүнээр ажиллалаа.

Арга хэмжээний үеэр "Монголын урлагийн зөвлөл" ТББ-аас 3 сарын хугацаанд хэрэгжүүлсэн “Урлаг хөгжлийн төлөө” урлагийн боловсролын төсөл хаалтаа хийх хамрагдсан хүүхэд, багачууд урлагийн номероор сурч мэдсэн зүйлсээ тайлагнан, ХБХСЗХТ-ийн НҮААА-ны хоол үйлвэрлэлийн тасгийн хамт олон хоолны өдөрлөг тус тус зохион байгууллагдлаа.

САЙН ТУРШЛАГА-2024 арга хэмжээнд

1. Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв,

2. Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв,

3. Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг,

4. Рехамед эмнэлэг,

5. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг,

6. ЭМЯ-ны харьяа Хүүхдийн төв сувилал,

7. Орхон аймгийн 7-р цэцэрлэг,

8. Багануур дүүргийн ерөнхий боловсролын Гүн галуутай цогцолбор сургууль,

9. Орхон аймаг ЕБ-ын 07 дугаар сургууль,

10. Орхон аймаг ЕБ-ын 13 дугаар сургууль

11. Багануур дүүргийн боловсролын хэлтэс,

12. Сүхбаатар аймгийн 11-р цэцэрлэг,

13. Хөвсгөл аймгийн тусгай хэрэгцээт боловсролын газар,

14. Ховд аймгийн Мөст сумын Яргуйхан цэцэрлэг

15. “Энэрэлийн түүчээ” ТББ,

16. ХУД-ийн ерөнхий боловсролын 34-р сургууль,

17. Дархан-Уул аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв,

18. Нийслэлийн ерөнхий боловсролын 73-р сургууль,

19. Ховд аймгийн жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургууль,

20. ХБХСЗХТөв зэрэг нийт 20 байгууллагын 83 оролцогч оролцон дараах 7 номинациар “САЙН ТУРШЛАГА-2024” арга хэмжээний шилдэгүүдээ тодруулж ӨРГӨМЖЛӨЛ, БАТЛАМЖ, МӨНГӨН шагнал гардууллаа.

 

1. Сэргээн засах, боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөнгөвчлөх, хүртээмжийг сайжруулах асуудлыг шийдвэрлэсэн байдал номинацид - ХБХСЗХТ-ийн Эрүүл мэндийн сэргээн засалтын газрын хамт олон,

2. Шинээр нэвтрүүлсэн эмчилгээний технологи, хэрэгжилтийн үр дүн номинацид - РехаМед эмнэлэг

3. Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн шинэ технологи, арга аргачлал нэвтрүүлсэн байдал номинацид - Улсын гуравдугаар төв эмнэлгийн сувилахуйн албаны хамт олон

4. Сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх, нөлөөллийн ажил хийсэн байдал номинацид - “Энэрэлийн түүчээ” ТББ

5. Ээлтэй орчин, таатай нөхцөл бүрдүүлсэн байдал номинацид - ХБХСЗХТ-ийн Тэгш хамруулах нийгмийн сэргээн засалтын газрын хамт олон

6. Өөрсдийн бүтээлч санаачилгаар хийсэн оюуны шилдэг бүтээл төрөлд - Орхон аймгийн 7-р цэцэрлэг, Орхон аймаг ЕБ-ын 07 дугаар сургууль, Сүхбаатар аймгийн 11-р цэцэрлэг тус тус “Сайн туршлага-2024”-н эздээр шалгарлаа

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВӨӨС ЗОХИОН БАЙГУУЛСАН “САЙН ТУРШЛАГА-2024” АРГА ХЭМЖЭЭНД ХАМТРАН ОРОЛЦСОН БАЙГУУЛЛАГА, ХАМТ ОЛОН, ШИЛДГЭЭР ШАЛГАРСАН МЭРГЭЖИЛТНҮҮДДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ, АМЖИЛТ БҮТЭЭЛИЙН ДЭЭДИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам Эрүүл Мэндийн Яам

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв

@followers @topfans

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.46.55)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.