“САЙХАНЫ САРЛАГ-2024” Баярын арга хэмжээ 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Говь гурван сайхан уулын ёлын аманд болно
Үйл явдал
/
2024-06-05

“Сайханы сарлаг-2024” арга хэмжээг нутаг Говь гурван сайхан уулын Ёлын ам /Оюутын давааны зүүн тал/-нд 10 дахь удаагаа 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдана.
Зохион байгуулах арга хэмжээ:
1. Сарлагийг тоолох бүртгэх, сарлаг бүрд урамшуулал олгох /тугалд олгогдохгүй/
2. Сарлаг үхрийг уналга эдэлгээнд ашиглах, сургаж номхруулах
3. Сарлаг болон бусад малын сүү, цагаан идээ, ноос, ноолуур, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
4. Сарлаг үхрийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн
5. Сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах
6. Хамгийн сайхан тоноглож, гаршуулсан сарлаг
7. Сарлагийн уралдаан, сарлаг булгиулах
8. Сарлагийн баярт оролцогчдыг хамруулан хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээнийг сум бүр зохион байгуулна. 

Хураах

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.98.177)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.