Ахлах ахлагч б.хатанбаатар цэрэгжлийн спортын дэд мастер цол хүртлээ
Үйл явдал
/
2024-06-05

“Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээний хаалтын арга хэмжээний үеэр Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын нохойн хөтлөгч, ахлах ахлагч Б.Хатанбаатар цэрэгжлийн спортын дэд мастер цол хүртлээ.
Ахлах ахлагч Б.Хатанбаатар нь Онцгой байдлын байгууллагад 8 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна.
Тэрбээр 2017 оноос хойш 7 дахь жилдээ “Марш-тусгай бэлтгэл”-ийн цогцолбор тэмцээнд байгууллагаа төлөөлөн оролцож, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.1.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.