Монгол бөхөнгийн төгөлд сурагчид мониторингийн судалгаа хийлээ
Үйл явдал
/
2024-06-06

Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр байгуулсан "Монгол бөхөнгийн төгөл"-д тус сумын “Намуун байгаль” эко клубийн сурагчид мониторингийн судалгаа хийлээ.

Энэхүү төгөлд 2023 онд 150 ширхэг хайлаас, 150 ширхэг бургас суулгасан юм. Усалгааг тогтмол хийж, арчилсны дүнд 2024 оны зургадугаар сарын байдлаар, 112 ширхэг хайлаас, 83 ширхэг бургас ургасан байжээ.

Бургасны хамгийн өндөр нь 2.2 метр, хамгийн намхан нь 0.6 метр байсан бол хайлаасны хамгийн өндөр нь 1.7м, хамгийн намхан нь 0.4 метр байв.

Байгаль дэлхийгээ хайрлаж, нөхөн сэргээх ажлыг амжилттай хэрэгжүүлж буй Халиун сумын “Намуун байгаль” эко клубийн сурагчдадаа баяр хүргэе. 

May be an image of 7 people

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.137.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.