Явуугийн цэцэрлэгийн яруухан үдэш" шүлэг найраг, уянгын үдэш боллоо
Үйл явдал
/
2024-06-06

Үндэсний бахархал, үнэт өв баялгийг сурталчлан таниулах, шүлэг, яруу найргаар дамжуулан иргэдэд урлаг соёлыг түгээх, дүүргийн түүх соёлын дурсгалт газруудыг иргэдэд таниулах зорилгоор зохион байгуулдаг “Явуугийн цэцэрлэгийн Яруухан үдэш” шүлэг найргийн үдэшлэг өчигдөр боллоо.

Энэхүү үйл ажиллагааг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, уран бүтээлчдийн “Очирваань уул холбоо” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулдаг юм.

Тус арга хэмжээний нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн оролцлоо.

Мөн МУСГЗ, Болор цомын эзэн, яруу найрагч Ай.Төмөр-Очир, МУУГЗ, Явуухулангийн ууган шагналт, яруу найрагч Н.Лутбаяр, Болор цомын эзэн, Яруу найрагч, түүхийн ухааны доктор Б.Болдхуяг, МЗЭ-ийн шагналт, Яруу найрагч М.Билэгсайхан, МЗЭ-ийн шагналт, Яруу найрагч Ч.Алтантүлхүүр болон яруу найрагчид оролцлоо.

Мөн МУАЖ С.Батсүх, МУГЖ Уртын дуучин Г.Хонгорзул болон уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөлөө.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх Дорнын их яруу найрагч Б. Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн 2011 оны 7 дугаар сарын 26-нд ашиглалтад орж байсан. Дэлгэсэн ном шиг хэлбэртэй тус цэцэрлэгт хүрээлэн нь үндэсний архитектурын өвөрмөц хэв загварыг хадгалсан, цогц шийдэл бүхий зохиомжтой юм.

Явуулын хүн дэргэд чинь ирж байг

Яахав тэд намайг дурсан ярьж байг

Яруу найргийн мод, бүүвэй

Явуухулангийн мод, бүүвэй

May be an image of 2 people and textMay be an image of 2 people and textMay be an image of 1 person, speaker, dais and textMay be an image of 2 people, dais and textMay be an image of 1 person, newsroom and textMay be an image of 1 person and textMay be an image of 1 person and textMay be an image of 4 people and text that says 'AONETE ン чингэатэй чиНГ элтЭй ДУураГ'May be an image of 1 person and text that says 'ኢትወያየቱ чингалтэй ЯКУУГИй ДУΥРЭГ чайр ба АНЬ ула xam'May be an image of 1 person and textMay be an image of 1 person, dais and textMay be an image of 1 person and textMay be an image of 1 person and text

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.200.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.