“Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өдөр 2024”
Үйл явдал
/
2024-06-06

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хувь нэмрийг олон нийтэд таниулах зорилгоор 2017 оны 4 дүгээр сарын 6-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей 6 дугаар сарын 27-ны өдрийг “Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний өдөр” болгон тэмдэглэх тогтоолыг (A/RES/71/279) баталсан.

Уг тогтоолыг 5 тэрбум гаруй хүн амыг төлөөлсөн 54 гишүүн орон дэмжсэн байна.

Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид нь дэлхийн хэмжээнд бизнесийн 90%, ажил эрхлэлтийн 60-70%, ДНБ-ий 50% -ийг бүрдүүлдэг. Тэд нийгмийн тулгуур болж, орон нутгийн болон үндэсний эдийн засаг, амьжиргааг дэмжих, ялангуяа амжиргааны түвшин доогуур иргэд, эмэгтэйчүүд, залуучууд зэрэг нийгмийн эмзэг бүлэгт хувь нэмрээ оруулдаг.

Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд хангалттай дэмжлэг үзүүлбэл ажлын байр бий болгох, эдийн засгийн тэгш өсөлтийг дэмжих боломжтой.

Монгол Улсад “БИЧИЛ, ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЫН ӨДӨР 2024”-ийг 2024 оны 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн "Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээг Дэмжих Төв" НӨҮГ хамтран ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.185.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.