Бригадын генерал Ангело Минэлиг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2024-06-06

Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Т.Наранхүү Бүгд Найрамдах Итали Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайдын яамны Монгол Улсад хавсран суугаа Батлан хамгаалахын атташе бригадын генерал Ангело Минэлиг шинээр томилогдон Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо.

Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хооронд “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай гэрээ”-г 2016 онд байгуулсан.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.31.116)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.