Н.НОМТОЙБАЯРЫН нэр дэвших эрхийг сэргээхээр боллоо
Үйл явдал
/
2024-06-06

Н.Номтойбаярын нэр дэвших эрхтэй гэж үзэн шүүхээс СЕХ-д нэр дэвшигчээр бүртгэхийг даалгалаа. “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярын нэр дэвших эрхийг хууль бусаар хассан хэрэгт холбогдох шүүх хурал Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд боллоо. Н.Номтойбаярын өмгөөлөгч О.Батхүү: Авлигын хэргийг санаандгүй үйлдэх боломжгүй. Албан тушаалдаа хайнга хандах гэдэг бол тэс өөр ойлголт. Шүүхийн зүйл заалтуудыг ингэж дураараа ойлгох эрх хэнд ч байхгүй. Цагдаагийн газар ч хууль тайлбарлах эрхгүй. Бүх Монголчууд харж байгаа. Асуудалд бодитоор хандъя" гэсэн юм. Шүүхээс "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярын нэр дэвших эрхийг сэргээхийг шүүх СЕХ-нд даалгаж шийдвэрлэлээ. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.0.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.