Чингэлтэй дүүрэг хог хаягдлын менежментийн хувьд тээвэрлэлтийг тодорхой цагийн хуваарийг бүтэн жилийн хугацаанд төлөвлөдөг ААН, айл өрх бүрт хүргүүлсэн бөгөөд товлосон цагт хогоо гаргаж тавьж байвал гудамж талбайд хог үүсэхгүй байх боломжтой
Үйл явдал
/
2024-06-07

Гэвч зарим ААН товлосон цагаас бусад үед хогоо нийтийн эзэмшлийн талбайд овоолдог, зарим иргэд хог хаях ёсгүй газар хог хаядаг зэрэг зөрчлүүд гарсаар байна.

Тиймээс Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт товлосон цагаас бусад үед гудамжинд хог гаргаж тавьсан, хаях ёсгүй газар хог хаясан гэх мэт зөрчлүүдийг хяналтын камераар илүүлж, зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцдог боллоо.

Чингэлтэй дүүрэгт сүүлийн 2 жилийн хугацаанд 2633 хяналтын камер суурилуулж, дүүргийн нутаг дэвсгэр бүхэлдээ камерын хяналттай буюу "Ногоон бүс" болсон.

ДЗДТГ-аас гаргасан албан мэдэгдлийг ААН, айл өрхүүдэд хүргэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.104.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.