“Шинэ хоршоо үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд засгийн газраас томилогдож ирсэн 30 зөвлөн туслах мэргэжилтэн Өмнөговь аймагт ажиллаж байна
Үйл явдал
/
2024-06-07

Дэлхий нийтээр хувиран өөрчлөгдөж буй уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан ган зудын давтамж нэмэгдэж, энэ хэрээр бэлчээрийн МАА-н салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, малчдад учирсан эрсдэлийг бууруулах арга хэмжээг онцгой журмаар шийдвэрлэх харилцааг зохицуулсан “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль батлагдсантай холбогдуулан малчны амьжиргааг дэмжих “ШИНЭ ХОРШОО ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН”-ийг орон даяар хэрэгжиж байгаа билээ.

Засгийн газраас томилогдож ирсэн зөвлөн туслах мэргэжилтнүүд Өмнөговь аймгийн 15 суманд орон нутгийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, нийт 4821 малчин өрхөд мэдээлэл, зөвлөгөө хүргэн ажилласны дүнд одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 38 хоршоо шинээр байгуулагдан, 13 хоршоо шинэчлэгдсэн зохион байгуулалтад орсон байна.

Эдгээрээс 30 хоршоо зээлийн хүсэлт гаргаснаас 5 хоршоо 428,5 сая төгрөгийн зээл авсан ба 21 хоршооны зээл арилжааны банкуудад судлагдаж байна.

Мөн дээрх хошоонуудаас 4 хоршоонд 20 га газар олгогдож, 9 хоршоо газрын хүсэлтээ өгсөн дүнтэйгээр “Шинэ хоршоо хөдөлгөөн” манай аймагт үргэлжилж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.113.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.