Улсын хэмжээнд 2500 ШИНЭ ХОРШОО байгуулагдаж 25900 малчин гишүүнээр элсчээ
Үйл явдал
/
2024-06-07

Энэ өвөл өмнө 60 жил тохиолдоогүй их хэмжээний цас орж 20 аймаг 160 сумд зудын нөхцөл байдал хүндэрсэн. Үүний улмаас улсын хэмжээнд 6 сая гаруй тоо толгой мал үрэгдсэн. Иймд цаашид малчдын амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийг байгалийн болзошгүй эрсдэлээс хамгаалах, урдчилан сэргийлэх шинэ бодлого хэрэгтэй болсон юм. Улмаар Засгийн газар “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлж буй. Тэгвэл өнөөдрийн байдлаар /2024.06.07/ улсын хэмжээнд нийт 2500 орчим хоршоо шинээр байгуулагдсан бол 3681 хоршоог байгуулахаар нэрээ авчээ. Түүнчлэн нийт 25900 гаруй малчин хоршооны гишүүнээр элсээд байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.70.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.