Агаарын хөлөг ашиглан ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын анхны нислэг Хужирт сумын ойн сангаас эхэллээ
Үйл явдал
/
2024-06-10

2024 оны 06 сарын 09-ний өдрийн байдлаар Хужирт сумын 2000 га талбайд тэмцлийн ажлыг хийж гүйцэтгээд байна. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил ийнхүү аймгуудаар үргэлжилнэ.

2024 онд улсын төсвийн хөрөнгөөр “Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлөг ашиглан тэмцэх ажил”-ын хүрээнд “Аглаг ой ХХК’’ нь Өвөрхангай аймгийн Хужирт, Хархорин сумдын ойн сангийн 8000 га талбайд тэмцлийн ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан.

”Аглаг ой” ХХК, “Томас Эйр” ХХК-ууд ИТА ажилтан 13, орон нутгийн хяналт 5 хүний бүрэлдэхүүнтэй тэмцлийн ажлыг гүйцэтгэж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.242.190)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.