Бүх нийтийн гүйлтэд 280 гаруй гүйгч оролцлоо
Үйл явдал
/
2024-06-10

Биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийг тохиолдуулан Аймгийн Засаг даргын "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, сурталчлах зорилгоор "Бүх нийтийн гүйлт 2024" арга хэмжээг

✅Хүүхэд

✅Насанд хүрэгчид

✅Ахмад

✅Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

✅Гэр бүлээрээ

✅Байгууллага, хамт олон гэсэн ангиллаар зохион байгуулж, 280 гаруй гүйгч оролцлоо.

Ангилал тус бүр эхний 6 байр, болон сонирхолтой, анхаарал татсан гүйгч нарыг шалгаруулан шагнаж урамшууллаа.

Мөн энэ үеэр Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газар, Өмнөговь аймгийн Явган алхалтын холбоо хамтран зохион байгуулсан 100 км-т “Зугаатай алхъя” аяны хүрээнд хамгийн олон км алхсан шилдэг 5 оролцогчид шагнал гардуулж, урамшууллаа. Нийт 250 гаруй хүн алхалтын аянд нэгдсэнээс 37 хүн 100км-с дээш алхаж, Ц.Дэлгэрбат 518км алхсанаар "Хамгийн олон км алхсан хүн"-ээр шалгарчээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.237.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.