Банкны төгөл байгуулах ажлын явц үргэлжилж байна
Үйл явдал
/
2024-06-10

Банкны салбарын 100 жилийн ойн хүрээнд “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр банкны салбарын хамт олон нэгдэж "Өмнөговь аймгийн сум дундын ойн анги" УТҮГ-тай хамтран Даланзадгад сумын Гурвансайхан хорооллын шинэ сургуулийн баруун талд байрлах 4.5 га талбайд 5000 мод тарьж ургуулан “БАНКНЫ ТӨГӨЛ” байгуулах ажлын явц үргэлжилж байна.

Тус ажлын эхлэл болгон ахмад банкирууд 60 ширхэг хайлаас модыг тарьлаа. Эх дэлхийдээ ээлтэй байсан та бүхэндээ талархлаа. 

Хайлаас мод нь гол иштэй титэм саглагар шүхэр хэлбэртэй мод. Манай орны байгаль цаг уурт зохицон ургаж чадах тэсвэртэй, эрс тэс хуурай газар ургах чадвар сайтай, чимэглэлд тохиромжтой бут хэлбэрийн ургамал юм. Хайлаас нь хуурайдуу, хур тунадас бага ордог орчинд голдуу ургана.

• Мод нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад ой мод хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ.

• Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7% ихэсгэдэг байна.

• Мод нь дуу чимээ намсгахын дээр зуны улиралд шороо тоосны 50% өвлийн улиралд 40% -ийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг байна.

• Модны навч нүүрсхүчлийн хийг шингээж хүчилтөрөгчийг ялгаруулдаг. Тухайлбал: 1 га ойн талбай 1 цагийн дотор ойролцоогоор 8кг буюу 180 орчим хүний ялгаруулсан нүүрсхүчлийн хийг өөртөө шингээн авдаг байна.

May be an image of 3 people and treeMay be an image of 4 people and treeMay be an image of 2 people and treeMay be an image of 3 peopleMay be an image of 5 people and treeMay be an image of 9 people and ocotilloMay be an image of 2 people and treeMay be an image of 5 people and treeMay be an image of 6 peopleMay be an image of 3 peopleMay be an image of 3 people

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.23.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.