БГД:“ДУЛААН ГАР” ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ТӨВ" ТББ-ТАЙ ХАМТРАН ДҮҮРГИЙН ХОЁР ӨРХӨД ӨРГӨӨ ЦАГААН ГЭР ОЛГОЛОО
Үйл явдал
/
2024-05-21

БНСУ-ын Улсан хот дахь “Дулаан гар”  олон улсын хөгжлийн төв ТББ-аас санал тавьсны дагуу 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар "ДУЛААН ГАР  ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ТӨВ" ТББ-ын нарийн бичгийн дарга Бэг Жүн Хюн нар гурван жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 05 дугаар сарын 20-ны өдөр  “Дулаан гар”  олон улсын хөгжлийн төв ТББ-ын зочид төлөөлөгчид Баянгол дүүрэгт хүрэлцэн ирж,  дүүргийн 20, 23 дугаар хорооны нийгмийн тусламж дэмжлэг нэн шаардлагатай хоёр өрхөд өргөө цагаан гэр хүлээлгэн өглөө.

Тус санамж бичгийн хүрээнд 2023 онд дүүргийн 9, 11, 16, 21, 22 дугаар хорооны нийт зорилтот бүлгийн 5 өрхөд гэр олгосон бол энэ онд нийт 8 өрхөд гэр олгохоор төлөвлөөд байна.

Нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын үйл ажиллагаанд гар бие оролцож хамтран ажилласан “Дулаан гар” ОУХТ-ийн хамт олон, дүүргийн 20, 23 дугаар хороодын ажлын албаны хамт олонд талархал илэрхийлье.





Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.170.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.