Залуучууд өсвөр үеийнхэнд зориулсан мэргэжил сонголт танилцуулах сургалтыг зохион байгууллаа
Үйл явдал
/
2024-05-24

“Хүний хөгжлийг дэмжих” зорилтот жилийн хүрээнд Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 20, 47, 51, 73-р сургуулийн 300 сурагчид “Залуучууд, өсвөр үеийнхэнд мэргэжил сонголт танилцуулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох” сургалтыг дүүргийн ЗДТГ, “Улаанбаатар төмөр зам” ХНН, Төмөр замын Политехникийн коллеж, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтын үйл ажиллагаанд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, дүүргийн НХХ-ийн дарга С.Мөнхзаяа болон Төмөр замын ахмад ажилчид, Төмөр замын Политехникийн коллежийн сургалтын албаны дарга Туяа, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн албан хаагчид оролцсон юм.

Үйл ажиллагааг нээж Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа үг хэллээ.
Мөн ажил мэргэжлээ сонгох гэж байгаа залуучуудад зориулан мэргэжил сонгоход анхаарах 6 чиглэлийн хүрээнд сургалтыг зохион байгууллаа.

Тодруулбал, залуучууд, өсвөр үеийн мэргэжил сонголтоо хийхдээ,

  • Өөрийн сонирхлоо харгалзан үзэх,
  • Өөрийн чадвараа тодорхойлох,
  • Мэргэжлүүдийн талаар судлах,
  • Мэргэжлээ сонгох,
  • Сургуулиа сонгох,
  • Зорилгоо тодорхойлох,
  • Илтгэх ур чадварыг сурах,


                   

Мөн сургалтын үеэр дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, “Улаанбаатар төмөр зам” ХНН, Төмөр замын Политехникийн коллежийн багш нар болон дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийнхэн оролцогчдод ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллийг өгсөн юм.              
    

                     

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.254.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.