Нэр дэвшигч С. Амарсайхан сонгуулийн сурталчилгаагаа төрөлх дүүргээсээ эхэллээ
Үйл явдал
/
2024-06-11

Нэр дэвшигч С. Амарсайхан: Шинэ Үндсэн хуулийн дагуу эрх зүйт төрөө сонгон бэхжүүлэх, засаглалаа төгөлдөржүүлэх УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаагаа төрөлх Налайх дүүргээсээ эхлүүллээ.

УИХ-ын сонгуулийн 13-р тойргийн сурталчилгаагаа хамтран зүтгэгч Цэндийн Сандаг-Очирын хамт төрөлх Налайх дүүргээсээ эхлүүллээ. Бид өнгөрсөн 4 жил Налайх, Багануур, Багахангай дүүргээ парламентад анх удаа төлөөлөн ажилласан. Энэ хугацаанд Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Налайх, Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй бие даасан хот, Багахангай дүүргийг нийслэлийн дагуул хот болгох түүхэн шийдвэрийг батлууллаа.

Налайх, Багануур дүүргийн хувьд харилцаа холбоо, зам, барилга, инженерийн дэд бүтцээр хангагдсан, боловсон хүчинтэй гэдэг утгаараа Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад хамгийн боломжит түшиц байршил юм. Манай 3 дүүрэг хот болсноор төсөв санхүүгийн хувьд бие даан тэлж хөгжих бүрэн боломжтой.

Гурван дүүргийн иргэдээс авсан судалгааны дагуу шийдэх ёстой асуудлын нэг болох эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хүрээнд өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийт 7,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн ажиллалаа. Мөн Налайх, Багануур, Багахангайчууд орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 15 хувийн урьдчилгаа төлбөртэй, ипотекийн 3 хувийн хүүтэй зээлд хамрагдаж эхэллээ.

“Ард түмний ялалтын төлөө” хамтдаа хичээн урагшилцгаая!

\May be an image of 2 people, crowd and textMay be an image of 6 people and text

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.237.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.