Ханбогд хөгжлийн хурдасгуур Оюутолгой сан нь Ханбогд сумыг ерөнхий төлөвлөгөөний дагуу богино хугацаанд хөгжүүлэхээр зорин ажиллаж байна
Үйл явдал
/
2024-06-11

Аймгийн засаг даргын орлогч Ц.Дэнээдорж, АЗДТГ-ын Хөрөнгө Оруулалт Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ц.Золбоо бусад албаны хүмүүс Ханбогдын Хөгжлийн хурдасгуур Оюу толгой сангийн үйл ажиллагаа болон Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040-ийн хүрээнд тус суманд хийгдэж байгаа сумын төвийн авто зам болон Галба цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, зарим бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцлаа.

Тус сангийн үйл ажиллагаа нийгэм, дэд бүтэц, бизнесийн хөгжлийн хүрээнд судалгаа, шинжилгээ хийж, олон төсөл хөтөлбөрүүдийг орон нутагт хэрэгжүүлж байна.

Сумын ЭМГ-ын гадна дулаалгын пасатыг бүрэн сольж дээврийн засварын ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ.

СӨБ болон ЕБС-иудын дунд үр дүнтэй олон хөтөлбөр зохион байгуулдагийн нэг нь “Дэлхийн иргэд - Ханбогд” хөтөлбөр бөгөөд хамрагдсан сурагчдаас дэлхийн томоохон сургуулиудад 50 хүртэл хувийн тэтгэлэгийн болзол хангасан байна.

Өнөөдрийн байдлаар Галба талбайн сэргээн засах ажил 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Нэгдүгээр ээлжийн 7.91 км хотын стандартын дагуу хийгдэж буй авто замын ажлыг “Заг”, “Эсто”, “Уужим-Од” компаниудын түншлэл гүйцэтгэж байна.

Замын ажил гүйцэтгэх үед Ханбогд сумын батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу ирээдүйн төлөвлөлтэй уялдуулан нэмэлтээр дулааны 3н байршилд /1800х2050мм/-н хэмжээтэй нэвтрэх суваг, 3-н байршилд дулааны шугам суваг /L-10 лотки/ , 10-н байршилд цэвэр болон бохир усны сувагчлалуудыг орон нутгийн холбогдох удирдлагууд болон “Хандизель” ХХК-тай зөвшилцөн гүйцэтгэн ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.232.46)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.