СБД: Цусны донорын өдөрлөг үргэлжилж байна
Үйл явдал
/
2024-06-11

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг угтан сайн дураар цусаа хандивлах өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөг нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны 1 дүгээр давхарт 13 цаг хүртэл үргэлжлэх тул эрхэм та бүхнийг урьж байна. Донорууд цусаа тогтмол хугацаанд өгснөөр хүний биед агуулагдах илүүдэл төмрийн түвшин буурч, хорт хавдар, зүрхний шигдээс, элэг гэмтэхээс сэргийлдэг бөгөөд өөрт ямар нэгэн зовиургүй бол сайн дураараа цусны донорын эгнээнд нэгдэж, гурван хүнд амьдрал бэлэглээрэй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.235.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.