ЖДҮХС-аас 2024 онд хөнгөлөлттэй зээл олгох ААН-үүдийн санхүүжилтийг олгож эхэллээ
Үйл явдал
/
2024-06-11

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Улаанбаатар хотод 2024 онд тэргүүн ээлжинд хөнгөлөлттэй зээл олгох 37 төслийн санхүүжилтийг олгож эхэллээ.

ЖДҮХС-аас 2024 онд дараах салбар чиглэлд зээл олгож байгаа билээ. Үүнд:

• Арьс ширэн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл

• Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл

• Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл

• Мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах

• Мод модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл

• Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэр

• Сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах

• Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл

• Хүлэмжийн аж ахуй

• Хүнсний зоорь, агуулах

• Хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэр

• Хүүхдийн хоол, тэжээлийн үйлдвэрлэл

• Цэвэр усны үйлдвэрлэл

Хороо болон дэд хороогоор дэмжигдсэн ААН-үүд зээлийн гэрээ байгуулахад шаардлагатай материалуудаа бүрдүүлэн Хууль тусгай активын хэлтэст ирүүлнэ үү.

Утас: 77485555 /2/

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.41.33)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.