Хилийн албаны сургуулийг 64 сонсогч төгслөө
Үйл явдал
/
2024-06-07

Дотоод хэргийн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн төгсөлтийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа энэ сарын 07-ны өдөр ДХИС-ийн спорт, албаны дадлага сургалтын талбайд зохион байгуулагдлаа. Төгсөлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Д.Мөнгөнжин, Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар болон захирлын зөвлөлийн гишүүд, ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан, төгсөгчдийн гэр бүлийн төлөөлөл оролцлоо. Энэ жил ДХИС-ийн Хилийн албаны сургуулийг "Хилийн алба-эрх зүй" мэргэжлээр 16, "Хилийн алба-тусгай бэлтгэл" мэргэжлээр 9, "Шалган нэвтрүүлэх алба-эрх зүй" мэргэжлээр 19, "Сэтгэл судлал" мэргэжлээр 11, "Ар тал-эдийн засаг" мэргэжлээр 9 нийт 64 сонсогч төгсөж байгаа бөгөөд "Дэслэгч" цол, Бакалаврын дипломоо гардан авлаа. Түүнчлэн "Хилийн алба-эрх зүй" мэргэжлээр дэслэгч Х.Батбилэг, Д.Хүдэрчулуун нар онц дүнтэй төгсөж, улаан дипломтой төгслөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.222.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.