Тусгаар тогтнолын талбайд тангараг өргөв
Үйл явдал
/
2024-06-11

Хилийн цэргийн 0132, 0306 ангид 2024 оны нэгдүгээр ээлжээр цэргийн албанд татагдан ирсэн шинэ дайчдын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Дорнод аймгийн төв Тусгаар тогтнолын тайлбайд зохион байгуулагдлаа.

Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд, Дорнод аймгийн засаг даргын орлогч ноён Ш.Ёл, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага оролцов.

Тус тангараг өргөх ажиллагааны үеэр иргэдэд Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааг сурталчлах "Нээлттэй хаалга"-ны өдөрлөг, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын тоглолт, оройн нэгдсэн туяат тооллогыг зохион байгуулсан юм.

Халхын голыг байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойн баярын хүрээнд ийнхүү Тусгаар тогтнолын талбайд тусгаар тогтнолынхоо төлөө хилчид тангарагаа өргөв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.151.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.