Голын усанд живэх аюулаас урьдчилан сэргийлье
Үйл явдал
/
2024-06-05

Урин дулаан цаг ирж гол дагуу иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж аялал зугаалгын үе эхэлсэнтэй холбогдуулан дараах зөвлөмжийг хүргэж байна.

Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн ойр тоглуулахгүй байх

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх

Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах

Хийлдэг гудас, завьтай голд орохгүй байх

Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын баталгаат зам гүүрээр зорчих

Голын эрэг дагуу байрласан сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангаж, гол, усны ослоос сэргийлэхийг анхааруулж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.67.73)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.