“Аръяа кафе” нь 2020 оны 6-р сарын 25-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд, 2021 оны 11-р сарын 5-нд Мөрөн хотод кофе шоп, артисан бэйкери чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ
Үйл явдал
/
2024-06-12

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР

ХӨВСГӨЛИЙН “АРЪЯА КАФЕ”

ЖДҮХС-ИЙН 2024 ОНЫ ЗЭЭЛДЭГЧ: “Аръяа кафе” нь 2020 оны 6-р сарын 25-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд, 2021 оны 11-р сарын 5-нд Мөрөн хотод кофе шоп, артисан бэйкери чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

БРЭНД: “Зүрх зүсэм бялуу”.

ОНЦЛОГ: Хүнсний нэмэлт бодис, хугацаа уртасгагч ороогүй, амт чанарын сонгодог зохицол бүхий амттан

БҮТЭЭГДЭХҮҮН: Тусгай жорын дагуу чанартай орц найрлага ашиглан өөрийн нэрийн 10 гаруй төрлийн бялуу, амттан, жигнэмгээс гадна кофе, бөмбөлөгтэй цай, шэйк, смүүти гэх мэт 50 гаруй төрлийн уух зүйлс гаргаж, 40-50 хүн хүлээн авах чадал бүхий хоёр салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Хөвсгөл аймагт аялагчдын хэрэгцээ, шаардлагад нийцсэн орчин, үйлчилгээг санал болгож, ажлын байр нэмэгдүүлж, орон нутгийнханд ялангуяа хүүхэд залуучуудын хөгжих, мэдлэгээ хуваалцах орон зайг бий болгон “Англи хэлний ярианы клуб”, “Гадаад дууны үг орчуулах клуб”, “ мэдлэг туршлагаа хуваалцах “Зочинтой уулзалт” дуу хөгжим, яруу найраг, зургаар дамжуулан өөрийгөө ойлгох зэрэг сэтгэл зүйн семинар зэрэг үйл ажиллагаа зохион байгуулан Хөвсгөлдөө өнгө нэмэн ажиллаж байна.

ҮР ДҮН: Байгаль орчинд ээлтэй ажлын байр барих, тоног төхөөрөмж нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болгох, НДШ, ХХОАТ-т жилдээ 4,608,000 төгрөгийг улсын төсөвт оруулна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.136.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.