Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
Үйл явдал
/
2024-06-13

Хил хамгаалах ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Хилийн цэргийн 0257 дугаар анги хамтран “Хил орчмын болон тусгай хамгаалалтын аялал жуулчлалын бүсэд улсын хил хамгаалалтыг зохион байгуулах онцлог, асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хуралд Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнгийн Инновацийн төв, Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Хилийн аюулгүй байдал судлалын төвийн эрхлэгч, доктор, дэд профессор, бригадын генерал Ч.Сайнтөрөөр ахлуулсан Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн судлаачдын баг, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Тагнуулын ерөнхий газрын Хөвсгөл аймаг дахь хэлтэс, Хөвсгөл аймгийн Соёл урлагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аймгийн Төв музей, Хөвсгөл нуурын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, “Хөвсгөл далай ээж” төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

Хуралд шинжлэх ухааны доктор цолтой 7 эрдэмтэн судлаач оролцсон ба оролцогчид хил орчмын нутаг дэвсгэрт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар илтгэлүүдийг хэлэлцэж, эрх зүйн орчинд шинэчлэл хийх, байгууллагуудын харилцан уялдааг хангах, хилийн бүс, зурваст оршиж байгаа түүх соёлын дурсгалыг хамгаалах, эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.175.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.