"Буянт хотхон" хүүхдийн зуслангийн зугаатай өдрүүд эхэллээ
Үйл явдал
/
2024-06-13

Өмнөговь аймгийн "Буянт хотхон" хүүхдийн зуслангийн 2024 оны ууган ээлж 115 амрагч хүүхэдтэйгээр зуны хөтөлбөрийн нээлтээ хийлээ. Урлаг, спорт, сурлагын амжилт гаргасан шилдэг хүүхдүүд Монгол улсын Төрийн далбаа, Өмнөговь аймгийн болон "Буянт хотхон" зуслангийн тугийг мандууллаа.

Говийн бүсийн зуслангийн хөгжлийн хөтөлбөрт маань Дорноговь аймгийн 69 амрагч хүүхэд зорин зорин ирж оролцож байна.

"Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд "Буянт хотхон" хүүхдийн зуслангийн тохижилтын ажлуудыг шат дараатай хийж, амрагч хүүхэд, багачууддаа тав тухтай орчныг бүрдүүлсэн билээ. Энэ жил цэвэрлэх байгууламж, усан оргилуур задгай театр, өвлийн байр, тоглоомын талбай, гэрэлтүүлэг камержуулалтын ажлууд хийгдэнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.152.215)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.