Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль
Үйл явдал
/
2024-06-14

СОНГОГЧИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР БУЮУ 06 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН 00:00 ЦАГТ ХААГДАНА.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсгийг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 21.00 цаг хүртэл Аймгийн сонгуулийн хороо сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг бүртгэнэ.

Сонгогчийн шилжилт хөдөлгөөний бүртгэхдээ тухайн байгууллагынх нь албан бичгийг үндэслэн шийдвэрлэнэ.

Үүнд:

• Сонгуулийн байгууллагын ажилтан;

• Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан;

• Мэдээллийн технологийн багийн гишүүн;

• Мэдээллийн технологийн даамал;

• Санал авах байр болон сонгуулийн ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагч.

(Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг)

• Нэр дэвшигч;

• Нэр дэвшигчийн менежер;

• Шадар туслагч.

(Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг)

Сонгогчдын шилжилт хөдөлгөөн хийлгэх, бүртгүүлэх албан хаагчид, нам эвслийн байгууллагын сонгуульт ажилтнууд хуулийн хугацаанд шилжилт хөдөлгөөнөө хийлгэж дуусгахыг анхааруулж байна.

Долоодугаар тойргийн төв Өмнөговь аймгийн Сонгуулийн хороо

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.75.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.