Уулчин дайчид цусаа хандивлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан Зэвсэгт хүчний 331 дүгээр ахлагчийн зөвлөлөөс санаачлан “Донор хамт олон” болцгооё аяныг зохион байгуулж байна.

Аяны хүрээнд Баян-Өлгий аймгийн Цусны салбар төвтэй хамтран 06 дугаар сарын 12-ны өдөр Уулчин дайчид сайн дураараа цусаа хандивлаж, аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллалаа.

Эрдэнэт хүний амь насыг аврах энэхүү буянт үйлсэд мөр зэрэгцэн алба хааж буй Зэвсэгт хүчний алба хаагчдаа эрүүл мэндийн төлөөх хариу нэхээгүй буянт үйлсэд нэгдэхийг мөн уриалж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.158.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.