Нэгтгэл, ангийн ахлагчийн дамжааны 5 дахь удаагийн төгсөлт боллоо
Үйл явдал
/
2024-06-13

ҮБХИС-ийн Батлан хамгаалахын Удирдлагын академийн Нэгтгэл, ангийн ахлагчийн дамжааны суралцагч нарын төгсөлтийн ёслолын арга хэмжээ 06 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа. Тав дахь удаагаа зохион байгуулагдсан энэхүү дамжаанд ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, нэгтгэл, ангийн 30 гаруй ахлагч 9 сарын хугацаагаар суралцаж, ийнхүү гэрчилгээ, энгэрийн тэмдгээ гардан авсан юм.

Төгсөлтийн ёслолын арга хэмжээнд ҮБХИС-ийн Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал бригадын генерал С.Дашзэвэг, Батлан хамгаалах Удирдлагын академийн захирал бригадын генерал Л.Онцгойбаяр, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Н.Баасан нарын албаныхан оролцож баяр хүргэсэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.60.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.