Хөвсгөл аймагт Earthranger программыг нэвтрүүлэх нь сургалт зохион байгууллаа
Үйл явдал
/
2024-06-17

Онй хөнөөлт шавжийн судалгаа, тэмцлийн ажилд Earthranger программыг нэвтрүүлэх нь сэдэвт сургалтыг Хөвсгөл аймагт зохион байгууллаа.

2024 оны хөнөөлт шавжийн тэмцлийн ажил Архангай, Өвөрхангай аймгуудад агаарын хөлөг, үүргэвчин шүршигч зэрэг аргуудаар хийгдэж эхлээд байна.

Хөвсгөл аймгийн ойн сангийн 57,000 га талбайд хөнөөлт шавжийн тархалтыг хязгаарлах ажил хийхээр төлөвлөснөөс агаарын хөлгөөр Бүрэнтогтох суманд 6000га, Шинэ-идэр суманд 6000га, Төмөрбулаг суманд 6000га, Цэцэрлэг суманд 6000га талбайд, Үүргийн шүршигч багаж ашиглан Алаг-эрдэнэ суманд 2000га, Түнэл суманд 2000га, Баянзүрх суманд 1000га, Галт суманд 3000га, Жаргалант суманд 3000га, Шинэ-идэр 3000га, Төмөрбулаг 3000га, Рашаант суманд 3000га, Цагаан уул суманд 3000га, Тосонцэнгэл суманд 3000га талбайд тус тус хийхээр ажил эхэлж байна. Тэмцлийн ажил 2024 оны 6-р сарын 12-ны өдрөөс Түнэл сумын Баян эрхт багийн Арбулаг, Өл зэрэг газруудад эхэллээ.

Шавжийн судалгаа, тэмцлийн ажлыг гүйцэтгэх Ойн ангиуд, Ойн мэргэжлийн байгууллагуудад Earth Ranger программын сургалтыг зохион байгуулж, мэдээ цуглуулах ухаалаг утасны төхөөрөмжийг гардууллаа.

May be an image of 2 people, people studying and textMay be an image of 5 people, people studying, table and textMay be an image of 5 people, people studying and textMay be an image of map, arctic and textMay be an image of map and textMay be a doodle of map and text

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.60.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.