Ц.БЯМБА-ОТГОН: АРСЛАН ЦОЛОО наадмаар барилдаж авсан бол сайхан байх байлаа
Үйл явдал
/
2024-06-17

Өнгөрсөн жилийн баяр наадмаар М.Бадарчид өвдөг шороодсон нэр бүхий бөхчүүдэд улсын цол, чимгийг нөхөн олгож байна. Энэ үеэр Улсын арслан цол нөхөн хүртээд буй Ц.Бямба-Отгон сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрбээр “Наадмаараа давж цолоо авсан бол сайхан байх байлаа. Үндэсний бөхийн хамгийн муухай харагддаг зүйл нь допингийн асуудал. Бөхчүүд допингийн асуудалд шүүмжлэлтэй ханддаг. Бөхийн спортод хайрлаж, хүндэлдэг хүмүүс, бөхөөр дөнгөж хичээллэж эхэлж байгаа залуучуудад том сургамж боллоо. Анх шинжилгээ өгч байгаа залуу бөхчүүдийн хувьд жаахан хэцүү, айдастай байдаг юм билээ. Би гурван шинжилгээ өгсөн сүүлийн хоёр шинжилгээндээ итгэлтэй байсан. Монголын үндэсний допингийн эсрэг төв 2024 он гарснаас хойш 80-90 шинжилгээ авсан байгаа юм билээ. Улсын их баяр наадмын өмнө явцын шинжилгээ авах хэрэгтэй. Өнөөдөр наадмын бэлтгэлдээ гарч байна” гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.50.45)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.