Олон улсын хүнсний үзэсгэлэн худалдаа 2025 оны 3 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд Япон улсын Токио хотод зохион байгуулагдах гэж байна
Үйл явдал
/
2024-06-17

 

"FOODEX JAPAN 2025" 50 дахь удаагийн олон улсын хүнсний үзэсгэлэн худалдаа 2025 оны 3 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд Япон улсын Токио хотод зохион байгуулагдах гэж байна.

Дэлхийн 70 гаруй улсын 2300 гаруй аж ахуйн нэгжүүд оролцдог тус үзэсгэлэн худалдаанд оролцох сонирхолтой дотоодын хүнсний үйлдвэр эрхлэгчдийг бүртгүүлэхийг урьж байна.

Тус үзэсгэлэнд оролцохын давуу тал:

Дэлхийн өнцөг булан бүрээс тус үзэсгэлэнг үзэхээр 80,000 гаруй зочид ирдэг ба бизнесийн харилцаа холбоогоо олон улсад өргөжүүлэх боломж

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA Mongolia, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв Mongolia-Japan center Монгол-Японы төв, Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг зэрэг байгууллагын дэмжлэгт хамрагдах боломжыг бүү алдаарай.

Монгол улсаас тус үзэсгэлэнд доорх салбарын хүнсний бүтээгдэхүүн оролцох боломжтой.

Талх нарийн боов

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн

Чихэр, чихрэн бүтээгдэхүүн

Хүнсний тос

Хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүн

Жимс жимсгэнэ, нарийн ногоо

Халуун ногоо болон амтлагчууд

Органик бүтээгдэхүүн

Далайн хоол, далайн хоол амтлагчууд

Бүх төрлийн шингэн хүнс

Харин дараах бүтээгдэхүүнүүдийг Японд импортлох хориотой, эсвэл импортлоход хүндрэлтэй байдаг тул үзэсгэлэнд оролцуулах бүтээгдэхүүнээс хасна.

Мах, махан бүтээгдэхүүн

Эмийн тухай хуулиар хориглосон зүйлс(таблетка, капсултай эм, найрлагад нь эм, эмийн бүтээгдэхүүнд тооцогдох бодис орсон)

Үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтад бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/.../1FAIpQLSfCr82P9bsw1.../viewform

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.252.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.