Хиймэл оюун ухаанд суурилсан chatgpt, түүний хэрэглээ, хөгжил” сэдвээр мэдээлэл хийлээ
Үйл явдал
/
2024-05-31

Өнөөдрийн өглөөний “Эртэч залуучууд” уулзалтаар шүүхийн Тамгын газрын ахлах нягтлан бодогч Б.Перизат, орчуулагч М.Нурасыл нар “Хиймэл оюун ухаанд суурилсан ChatGPT, түүний хэрэглээ, хөгжил” сэдвээр шүүгч, ажилтнуудад мэдээлэл хийлээ.  Энэхүү сургалтаар “ChatGPT software”-ийн  үүсэл хөгжил, ашиглалт, тус системийн боломжуудыг талаар танилцуулсан бөгөөд үүний тусламжтайгаар судалгаа хийх, код, эсээ бичих, хөгжим зохиох, зураг зурах, орчуулга хийх, математикийн бодлого бодох, статистик тооцоолол хийх зэргийг хиймэл оюунд даатгах, улмаар ажил үйлчилгээндээ хэрэглэх боломжуудын талаар эрэлхийлж, ярилцсан юм.

Тус уулзалт-ярилцлагын үеэр Ерөнхий шүүгч С.Өмирбек ChatGPT программ хангамжийг шүүхийн үйлчилгээнд хэрхэн нэвтрүүлэх асуудлыг хөндөж, энэ чиглэлээр олон улсын эх сурвалжуудыг харьцуулан судалж, нийт шүүгч ажилтнуудын зөвлөгөөнд мэдээл, танилцуулга хийхийг чиглэл болгож, залуучууд хиймэл оюун ухааны түүхэн хөгжил, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл  солилцсон байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.234.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.