Сүхбаатар аймгийн АН-ынхан болон АГЕНТЛАГИЙН ДАРГА нар ах дүүсийнхээ нэр дээр ЗУСЛАНГИЙН ГАЗАР авсан байжээ!!
Нийтлэл
/
2024-06-27

Сүхбаатар аймгийн удирдлагууд шинэ жилийн баярын өдрүүдийг далимдуулан "ГАЗРЫН ХУЛГАЙ" хийжээ. Саяхан АТГ-д авлига, албан тушаалын хэрэгт шалгагдан түр саатуулагдсан Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Г.Хосбаяр, Засаг дарга М.Идэрбат нар аймгийнхаа газрыг мөнгөтэй, өнгөтэй хүмүүст зараад дуусгасан бололтой. Энэ талаар иргэн Б.Батсайхан дараах мэдэгдлийг бидэнд ирүүллээ. Тэрбээр "Их хурлын сонгууль ингэсгээд өнгөрлөө. Одоо нутагтаа амьдарч байгаа хэдүүлээ яажшуухан амьдарна даа. Алга дарам газар авах ч эрхгүй Ардчиллынханд "дээрэлхүүлж" хоосон хоцорсоор байх уу?

Өнгөтэй өөдтэй бүхнийг аймгийн удирдлагууд авсаар байх уу,  Ард түмэн үнэнийг мэдэх эрхтэй.Газраа авч чадаагүй иргэд наашаа хандаарай...

Засгийн газраас зарласан шудрага үнэний төлөөх "5 Ш" ажиллагааны хүрээнд " Шүгэл" үлээж эхэллээ би. Энд хэн нэгэн хувь хүнийг буруутгах гэсэнгүй. Харин эрх мэдэл, албан тушаалаа урвуулан, мэдээлэлд ойр байдлаа ашиглан ард иргэдийн боломжийг хулгайлж байгаа албан тушаалтнуудын булхайг илчилж байна.

"Чоно борооноор" гэгчээр ард иргэдийг баярлаж хөөрч байх үед буюу Шинэ жилийн өдрүүдийг тохируулан 12 сарын 28-30 ний хооронд шийдвэрүүдээ гаргасан нь эдгээр хүмүүсийн "Шинэ жилийн бэлэг" гэж хэлж болох талтай. Ингэж наргихгүй ээ андуудаа. Газрын албаны дарга Э. Төгөлдөр, Газрын албаны дарга асан Ч. Ганзориг, Газрын албаны хэлтсийн дарга Б. Алтансүх, Газрын албаны хэлтсийн дарга Г. Энхжин /ээж, ахынхаа хүүгийн нэр дээр /, Газрын албаны ахлах мэргэжилтэн С. Наранчулуун, Мөнххаан сумын газрын даамал Э.Алтанзул, Түмэнцогт сумын газрын даамал Түмэнбаяр эхнэр Б. Ариунтөгсийнхөө нэр дээр, Газрын албаны үйлчлэгч Дуламрагчаа, Газрын албаны ажилтан Болормаа нөхрийнхөө нэр дээр, Газрын албаны мэргэжилтэн Батболд дүүгийнхээ нэр дээр, Газрын албаны IT инженер Бямбадорж төрсөн ахынхаа нэр дээр, Газрын албаны ажилтан Оюунхорол хадам ээжийнхээ нэр дээр, Баруун - урт сумын газрын даамал Дарханбаяр ээжийнхээ нэр дээр, Аймгийн Нийтийн номын сангийн дарга, Э. Амарбат, Аймгийн Хот тохижилтын дарга, Х. Баатарсүх, Аймгийн Голомт банкны захирал, О. Алтангэрэл тэргүүтэй, Ардчилсан намын голдуу 45 иргэн Гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар авчээ.

Үүнийг  ард иргэдийн боломжийг хулгайлж байгаа хэрэг гэж үзэн нийтэд зарлаж байна. Энгийн иргэдэд хуулийн дагуу олгогдох 0.7 га газар олдохгүй байхад ингэж албан тушаалтнууд, газрын албаныхан мэдээлэлд ойр байдгаараа далимдуулан газрыг бөөндөж авна гэдэг нь Боловсролын Зээлийн Сангийн "хулгай"-тай агаар нэгэн хэрэг гэж үзэж болох юм.

Ард түмэн ҮНЭНийг мэдэх эрхтэй. Ингэж наргихгүй ээ аймгийн Засаг дарга М.Идэрбат aa,  Ингэж дураараа хургихгүй ээ Аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр гуай. Аливаа юманд хэм хэмжээ гэж байдаг юм шүү хэмээжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.173.73)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.